Үйлчилгээний Нөхцөл

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ — Моли Электроникс XXК. 

1. Ерөнхий зүйл
Энэхүү “Үйлчилгээний нөхцөл” (цаашид — Нөхцөл) нь Моли Электроникс (www.molly.mn, цаашид — “Вэб сайт”)-ийн хэрэглэгч (цаашид — “Хэрэглэгч”) болон Моли Элэктроникс XXК. (цаашид — “Борлуулагч”)-ийн харилцааг зохицуулна.

2. Тодорхойлолт

  • Вэб сайт: Онлайн дэлгүүр бөгөөд хэрэглэгчид электрон бараа, дагалдах хэрэгсэл худалдан авах боломжтой.

  • Хэрэглэгч: Бүртгэлтэй болон бүртгэлгүй худалдан авагч.

3. Бүртгэл ба нууц үг

  • Хэрэглэгч үнэн бодит мэдээлэл ашиглан бүртгүүлнэ.

  • Бүртгэлийн мэдээллийг нууц үгээр хамгаална.

  • Нууц үг алдагдсан тохиолдолд Molly Electronics-д яаралтай мэдээлнэ.

4. Захиалга ба гэрээ байгуулах

  • Захиалга илгээх нь Вэб сайттай гэрээ байгуулах санал болно.

  • Борлуулагчийн захиалгыг баталгаажуулсан имэйл эсвэл мессеж нь гэрээ хүчин төгөлдөр болох баталгаа болно.

5. Үнэ ба төлбөр

  • Бүх үнэ ₮ (монгол төгрөг)-өөр заагдана.

  • Үнэ нь татвар, хүргэлтийн зардлыг агуулна/агаах байж болох ба сайт дээр тодорхой байдаг.

6. Хүргэлт ба төлбөрийн нөхцөл

  • Төлбөр: Банк төлбөр, карт/онлайн төлбөр

  • Хүргэлт: Захиалгын мэдээлэлд заасан хаягаар захиалга баталгаажсанаас 24-48 цагт хүргэнэ.

7. Буцаалт ба баталгаа

  • Буцаалт: Худалдан авсан бараа нь хүлээлгэж өгөхөд үйлдвэрийн гэмтэлтэй байсан, захиалгаас зөрүүтэй эсвэл буруу бараа ирсэн тохиолдолд буцааж болно.

  • Баталгаа: Бараа тус бүрт баталгааны хугацаа, нөхцлийг заасан байна.


8. Хэрэглэгчийн үүрэг

  • Худалдан авсан барааг зөв зохистой ашиглах.

  • Барааны сонголтоо зөв хийх, эргэлзээтэй зүйлсийг лавлаж асуун тодорхой ойлголттой болох.

  • Шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөж өгнө.

9. Зохиогчийн эрх ба оюуны өмч
Вэб сайт дээрх бүх контент (бичвэр, зураг, лого) нь Molly Electronics-ийн өмч бөгөөд зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

10. Хариуцлага
Вэб сайт ажиллагааны тасалдал, техникийн доголдлоос үүдэлтэй шууд бус хохиролд Molly Electronics хариуцахгүй.

11. Нөхцөл өөрчлөх
Борлуулагч Нөхцөлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх эрхтэй.